top of page

ЭМЯ, СЭМҮТ-ээс аутизмыг эмчлэх боломжтой өвчин гэх ташаа мэдээлэл түгээжээ

Төрийн байгууллагаас өгч буй аливаа мэдээлэл нь ач холбогдол, нөлөөллийн хувьд асар их билээ. Гэвч өнөөдөр ЭМЯ болон СЭМҮТ-өөс бэлтгэн олон нийтэд түгээсэн үйл явдлын албан мэдээнд аутизмын хүрээний эмгэгийг "эмчлэх боломж бүрдлээ", "суурь тавигдлаа" гэх гарчигтайгаар нийтэлжээ.


Энэ бол өнгөц харахад жижиг алдаа мэт санагдаж болох ч аутизмтай хүүхэдтэй гэр бүлүүд, аутизмтай хүүхэд төрүүлснээс болж нөхөр нь орхин явсан ээжүүдэд хүндээр тусаж болохуйц мэдрэмжгүй үйлдэл юм. Тухайн мэдээллээ хэсэг хугацааны дараа засаж оруулсан боловч энэ төрлийн мэдлэггүйгээр мэдээлэл түгээж байгаа нь ноцтой алдаа юм.


Аутизм онцгой хүүхдүүдийн академийн мэдээллээр:


"Аутизмын хүрээний эмгэг нь нийгмийн харилцаа, хэл яриа ба зан авирын бэрхшээлээр илэрдэг нэг төрлийн хөгжлийн бэрхшээл юм. Аутизмтай хүмүүсийг гаднаас нь хараад мэдэхэд хэцүү байж болох ч тэдний бусадтай харилцах, хэл яриагаараа өөрийгөө илэрхийлэх, биеэ авч явах, ба сурах арга барил нь ихэнх хүмүүсээс ялгаатай байдаг. Аутизмын хүрээний эмгэгтэй хүмүүс хүнд хөнгөний зэрэг ба шинж тэмдгээрээ хоорондоо ялгаатай байдаг бөгөөд зарим хүмүүс өдөр тутмын амьдралдаа тусламж ихээр шаарддаг бол зарим нь маш бага туслалцаатай нийгмийн дунд амжилттай амьдарч чаддаг" хэмээн тодорхойлжээ.


Дэлхий дахинд одоогоор аутизмын хүрээний эмгэгийг эмчилсэн гэх ямар нэг шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа мэдээлэл байхгүй юм.




Comments


bottom of page