Монгол улсын Засгийн газрын 9-р сарын 11-ний өдрийн хуралдаанаас цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг 1000 төгрөгөөр нэмэхээр шийдвэрлэсэн билээ.
Учир нь цэцэрлэгийн хүүхэд хоногт хоол хүнсээр дамжуулан авах ёстой илчлэгийн 60 гаруй хувийг л авч чаддаг, цэцэрлэгээс гэртээ ирэхдээ өлссөн, цангасан ирдэг зэрэг эцэг эхчүүдийн санал, гомдол ч түгээмэл байв. Тиймээс уг шийдвэрийг хэрэгжүүлснээр улсын хэмжээнд 310 цэцэрлэгийн 135 мянга гаруй хүүхдүүдийн цэцэрлэг дээрээ идэх хоолны чанар сайжрах учиртай юм.
Нийслэлийн 321-р цэцэрлэг эцэг, эхчүүд, хүүхдүүдэд зориулсан "Шим тэжээлийн боловсрол" өдөрлөг зохион байгуулж, хоолны мөнгө нэмэгдсэнээр амт, чанарт ямар өөрчлөлт орсон талаар мэдээлэл өглөө. Тус цэцэрлэгийн хувьд дээрх шийдвэр хэрэгжиж эхэлснээр цэцэрлэгийн хүүхдийн өдөрт идэх хоолны зардал 4000 төгрөг болж, жимс, сүү сүүн бүтээгдэхүүн, нарийн ногоо зэрэг орцонд нь нэмэгджээ.
Мэдээллийн дэлгэрэнгүйг доорх видео сурвалжилгаас үзнэ үү.
Comments