top of page

Цэцэрлэгийн багшийн гүйцэтгэлийн үнэлгээ өнөөдөр эхэлнэ


Сургуулийн өмнөх боловсролын багш нарын гүйцэтгэлийн үнэлгээг энэ долоо хоногт хийнэ. Багшийг үнэлэх баг цэцэрлэгийн арга зүйч, багш болон эцэг эхийн төлөөллөөс бүрдсэн 3-11 хүний бүрэлдэхүүнтэй байна. Тухайн цэцэрлэг хэдэн бүлэгтэй, хэчнээн багш ажилтантай вэ гэдгээс хамаарч үнэлгээний багийн гишүүдийг тогтохоос гадна нийт ажилчдын хурлаар 80-аас доошгүй хувийн санал авсан байх ёстой.


Бүлгийн багшийг үнэлэхдээ бүлэгт хамрагдаж байгаа нийт хүүхдийн 30-аас доошгүй хувийг түүвэрлэж хамруулах юм. Харин хөгжмийн болон биеийн тамирын багшийн сургалтын үйл ажиллагааг үнэлэхдээ хичээл орсон хүүхдүүдийн 20-иос доошгүй хувийг хамруулахаар журамд заажээ.

Үнэлгээний үндсэн шалгуур үзүүлэлтэд:

  • Хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах үйл ажиллагааны ахиц, үр дүн

  • Багшийн мэргэжлийн хөгжлийн ахиц, үр дүн,

  • Цэцэрлэгийн болон нийтийн үйл ажиллагаанд оролцсон байдал, оруулсан хувь нэмэр зэргийг багтааж 100 хүртэлх оноогоор дүгнэнэ. Хамгийн өндөр буюу 60 оноог хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах үйл ажиллагааны шалгуур эзэлж байна. Үнэлгээнд орохоор сонгогдсон хүүхдүүдийн эцэг эх мөн багшийн ажлыг цахимаар үнэлнэ. Гүйцэтгэлийн үнэлгээнд зөвхөн бүлгийн багш хамрагдана.

    Гүйцэтгэлийн үнэлгээнээс оноо авсан багш цалингаа 40 хувиар ахиулах боломжтой.

Comments


bottom of page