Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвөөс мэдэгдэл гаргажээ
- child.mn
- Jun 3
- 1 min read

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвөөс үйлчлүүлэгчдэд зориулсан мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэл улаанбурхан өвчний халдвар их байгаа учраас уг төвөөр үйлчлүүлэхдээ
Хүүхэд:
Хүүхдийн эрүүл мэндийн ягаан дэвтэртэй ирэх
Улаанбурхан өвчний эсрэг вакцины II тунд хамрагдсан лавлагаа E-Mongolia-аас авсан байх /заавал/
Вакцины эсрэг заалттай болон хийлгэх боломжгүй хүүхдүүд амны хаалт зүүн үйлчилгээ авах
Асран хамгаалагчид нь мөн л улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалт хамрагдсан тухай баримт /заавал/ авчрах ёстой хэмээн бичжээ.
Comentários