top of page

Хүүхэлдэйн театрт энэ 7 хоногт тоглох 3 жүжиг


Монгол улсын Хүүхэлдэйн театрын 11-р сарын нэг дэх долоо хоногийн үзвэрийн хуваарийг хүргэж байна.

Гэрэлт бяцхан цох нарыг аварсан үлгэр

Танилцуулга

Ойн цоорхойд баавгай, чоно, үнэг, туулай дөрвийн байшин өөд өөдөөс харан байрлах бөгөөд нар тусах хэсэгт амьтад нэг нэгээр цугларна. Гэрэлт сайхан өглөө эхэлж, нар мандахад хамаг бүгд гэрэлтэй, туяарсан, баяр баясгалангаар дүүрэн байна. Модны мөчирт хэрээ тухалж өглөө болсныг амьтдад хэлж гуаглана. Харин амьтад байгаль дэлхийн гайхамшгийг байх ёстой эсэхийг хүүрнэн маргалдах зуур нарны хүч дуусаж бүх дэлхийг харанхуй нөмөрнө. Энэ үед амьтад нарыг хэрхэн аврах тухай ярилцах боловч чин зоригтой нэгэн гарч ирэхгүй хоосон  ярилцацгаана. Харин амьтан бүхэн үл тоодог хамгаас бяцхан гэрэлт цох өөрийн хүслээр  нарыг авахаар явахаар зориг шулуудсанаа зарлаж дэлхийн сайн сайхны төлөө амиа золиослон бүх дэлхийд энх тайван, аз жаргалыг авчирдаг. 

Зохиолч: Х.Цоодол 

Найруулагч: М.Ариунтуяа /МУСТА/

Хөгжмийн найруулга: Э.Базарханд /МУСТА/

Ерөнхий зураач: В.Энх-Амгалан

Үргэлжлэх хугацаа: 1 цаг

Насны ангилал: 4+

Цагийн хуваарь :

2024.11.09 -ны бямба гариг 14:00 цагт

2024.11.24 -ны ням гариг 11:00 цагт


Бүлтээхэй Дэлдээхэй 2

Танилцуулга

Бүлтээхэй Дэлдээхэй 2 зүүдний ертөнцөөр үүлэн дээгүүр аялна. Тэд аяллын замдаа нэгэн хөгжимтэй тааралдах бөгөөд уг хөгжмөөр хэрхэн дуу зохиох хэрхэн хөгжилдөж буй тухай гарна.

Зохиолч: Б.Нацагдорж /МУУГЗ/

Найруулагч:  М.Ариунтуяа /МУСТА/

Дууны найрууллага: Э.Базарханд

Гэрлийн найруулагч: Х.Камесхан

Зураач: С.Энх-Од

Үргэлжлэх хугацаа: 50 мин

Насны ангилал: 3+


Цагийн хуваарь :

2024.11.09 -ны бямба гариг 11:00 цагт

2024.11.10 -ны ням гариг 11:00 цагт


Алладин 1001 шөнийн үлгэр

Танилцуулга

Эртээ урьдын цагт Арабын Шахрияр хааны зарц Шахразада өөрийн охин дүүгээ хаанаас аврахаар 1001 шөнийн туршид 1001 үлгэрийг ярьж өгдөг байжээ. Шахразадагийн 31 дэх шөнөдөө ярьж өгсөн үлгэр бол “Алладины шидэт дэнлүү” юм. Энэхүү үлгэрт Аграба хотод амьдран суудаг ядуу, сэргэлэн, цэвэр ариун сэтгэлт хүүгийн тухай өгүүлнэ. Тэр хүү хааны гүнжид дурлаж хүчирхэг шидтэн Жинитэй найз болох бөгөөд тэрээр үнэнч шударга, хайр дурлалдаа үнэнч, анд нөхдөө гэсэн сэтгэлтэй нэгэн юм.

Жүжгийн зохиолч: Г.Гандөш      /МУСТА/

Найруулагч: Г.Гандөш      /МУСТА/

Зөвлөх найруулагч: М.Ариунтуяа/МУСТА/

Хөгжмийн найруулга: Э.Базарханд /МУСТА/

Бүжиг дэглээч: Х.Хашхүү      /МУСТА/

Зураач: С.Энх-Од

Үргэлжлэх хугацаа: 60 минут

Насны ангилал: 6+

Цагийн хуваарь:

2024.11.10 -ны ням гариг 14:00 цагт

2024.11.17 -ны ням гариг 14:00 цагт





0 comments

Comments


bottom of page