"Хүүхэд бүр ялагч, хүүхэд бүр хамгаалагч" уриатай хүүхдийн марафоны бүртгэл эхэллээ
- May 19
- 1 min read

“Хүүхдийн марафон-2026” арга хэмжээний бүртгэл өнөөдөр буюу 5-р сарын 19-нөөс эхэллээ. Бүртгэл 5 дугаар сарын 21-ний өдрийн 17:30 цаг хүртэл үргэлжилнэ.
Марафон 5 дугаар сарын 31-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн “Цагдаа” талбайд болно. Оролцогчдоос ямар нэгэн хураамж авахгүй бөгөөд байр эзлүүлж, шагнал олгохгүй. Харин марафонд оролцсон хүүхэд бүрд батламж гардуулах юм.
Мөн оролцогч хүүхдүүд гүйлт эхлэхээс 30 минутын өмнө ирж, гарааны байрлалаа эзэлсэн байх шаардлагатай.
Гүйлтийн хуваарь:
10:00 цагт 6–7 насныхан 500 метр,
11:30 цагт 8–9 насныхан 500 метр,
13:00 цагт 10–11 насныхан 1 км,
14:30 цагт 12–13 насныхан 1 км,
16:00 цагт 14–15 насныхан 1.5 км,
17:00 цагт 16–17 насныхан 1.5 км-ийн зайд тус тус гүйх юм.
Бүртгүүлэх линк:



Comments