Хүүхдүүд суррон унаж замын хөдөлгөөнд оролцож буй зөрчилд тавих хяналтыг эрчимжүүллээ
- May 19
- 1 min read

Тээврийн цагдаагийн албанаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр 18 нас хүрээгүй хүүхдүүд суррон унаж замын хөдөлгөөнд оролцож буй зөрчлийг илрүүлэн таслан зогсоох ажлыг эрчимжүүллээ. Мөн насанд хүрсэн иргэдийг холбогдох дүрэм, журмыг мөрдүүлэхэд анхаарч ажиллаж байна.
Энэ хүрээнд Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс хяналтын камерын тусламжтайгаар тогтмол хяналт тавьж, илэрсэн зөрчилд шуурхай арга хэмжээ авч байгаа юм.
Иймд эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж, 18 нас хүрээгүй бол суррон унуулахгүй байхыг анхаарууллаа.
Эх сурвалж: Замын хөдөлгөөний удирдлагын төв



Comments