top of page

Хүүхдийн эрхээр мэргэшүүлэх хөтөлбөрийн эхний сургалт болж өнгөрлөө

  • 5 days ago
  • 1 min read

Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар болон хүүхдийн эрхийн чиглэлээр дагнан ажиллаж буй Child.mn/Хүүхэд.мн сайтаас санаачлан, Хэвлэлийн хүрээлэнтэй хамтран “Хүүхдэд ээлтэй сэтгүүлзүй” 4 долоо хоногийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

2025 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд 389 хэвлэл мэдээллийн байгууллагад 4000 орчим хүн ажиллаж байна. Сэтгүүлзүйн салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын хувьд аль нэг салбар, сэдвээр дагнан ажиллаж байгаа нь цөөн. Гэвч бүх салбар дахь асуудал, сэдвийг хөөн сурвалжлах хэрэгцээ үүсдэг. Тиймээс хамгийн их мэдрэмж, мэдлэг хослуулан ажиллах шаардлагатай хүүхдийн эрхийн чиглэлээр дагнан ажиллах хүсэлтэй сэтгүүлч, зураглаач, гэрэл зурагчдыг мэргэшүүлэх зорилготой “Хүүхдэд ээлтэй сэтгүүлзүй” 4 долоо хоногийн хөтөлбөрийг эхлүүлээд байна.

Хөтөлбөрийн эхний долоо хоногт хүүхэд хамгааллын тогтолцооны цөм болсон Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хамгааллын ерөнхий газрын үйл ажиллагаа, хүүхэд хамгааллын төсөв, хүүхдийн эрхийн улсын байцаагч, нийгмийн ажилтантай холбоотой мэдээллүүдийг deep dive буюу гүнзгийрүүлэн судаллаа. Нэгдүгээр долоо хоногийн хичээлийг ХГБХХЕГ-ын Хүүхэд, гэр бүлийн хамгааллын бодлогын хэрэгжилтийн газрын дарга Л.Бадамцэцэг, ХГБХХЕГ-ын Хөрөнгө оруулалт, төсвийн төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Мягмарсүрэн, Сургалт, судалгааны төвийн захирал М.Чанцалсүрэн нар заав.



Comments


bottom of page