top of page

Хүүхдийн эрхийн сэтгүүлчид клубийн анхны уулзалт боллоо

  • Jan 21
  • 1 min read

Child.mn/Хүүхэд.мн сайтаас санаачлан "Хүүхдийн эрхийн сэтгүүлчид" клуб нээж, 2026 оноос үйл ажиллагаа явуулж эхлээд байна. Хүүхдийн эрхийн чиглэлээр мэргэшиж буй сэтгүүлчдэд зориулсан тус клубийн анхны уулзалт 2026 оны 1 дүгээр сарын 21-нд боллоо.

Уулзалтаар "Үе тэнгийн дээрэлхэлт үйлдсэн хүүхдийг цахим хувийн хэрэгт мэдээллийг нь бүртгэнэ" гэх цахим орчинд хэлэлцүүлэг өрнүүлж буй сэдвээр

  • ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан 

  • Бүх нийт боловсролын төлөө! Иргэний нийгмийн үндэсний эвсэл ТББ-ын дэд зохицуулагч Я.Мөнхчимэг 

  • Хөөрхөн зүрх ТББ-ын зохицуулагч Б.Оюундарь 

  • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны гэр бүлийн бодлогын газрын шинжээч С.Учрал  

  • Сэтгэл зүйч Г.Түвшинжаргал зэрэг салбарын мэргэжилтнүүдээс мэдээлэл авлаа.


Comments


bottom of page