Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд хотын даргатай цахимаар хуралдлаа
- Jul 2
- 1 min read

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагватай цахимаар хуралдлаа.
Хүүхэд хөгжлийн ордон буюу Хүүхдийн ордон хоёрын үйл ажиллагаа, менежменттэй холбоотой эхний төлөвлөгөөг сонсож, хэрхэн үйл ажиллагааг хүүхэд төвтэй, хүртээмжтэй явуулах талаар хэлэлцлээ. Хүүхдийн ордон хоёртой холбоотой хоёр дахь уулзалт бөгөөд гурав дахь уулзалтыг НЗДТГ-ын хуучин ногоон байранд аль өрөөнд ямар төрлийн үйл ажиллагаа явуулах боломжтойг газар дээр нь ажиллаж хэлэлцэхээр боллоо.
Цахим уулзалтын үеэр Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар-ын дарга Б.Баярсайхан “Монгол Улсын Ерөнхий сайд болон нийслэлийн удирдлагууд хүүхдийн асуудалд онцгой анхаарч, шуурхай ажиллаж байна. Мөн Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, хувийн хэвшлийн байгууллагууд идэвхтэй оролцож байгаа нь хүүхдийн хөгжил, хамгааллын салбарт томоохон ахиц авчрах боломжийг бүрдүүлж байна” хэмээн онцоллоо.
Тэрбээр “Монголын Хүүхдийн ордон-2 нь уламжлалт дугуйлангийн хэлбэрээс илүүтэй хүүхдийн хүсэл сонирхлыг хөгжүүлж, шинжлэх ухаан, инновац, технологийг танин мэдүүлэх орчин үеийн, виртуал шийдэл бүхий хөгжлийн төв байх ёстой. Хөгжингүй орнуудын жишгээр төсвөөс бүрэн хамааралгүй, өөрийн тогтолцоотой хөгжлийн байгууллага байх ёстой гэлээ.
Мөн Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд судалгаа, шинжилгээний багтай хамтран ажиллах, нэгдсэн уулзалт зохион байгуулах саналыг дэвшүүлэв.
Нийслэлийн Засаг даргын орлогч “Бүтэц, орон тооны асуудал эцэслэн шийдэгдсэн тохиолдолд урсгал зардлыг нийслэлийн төсөвт тусгах боломжтой" гэлээ.
Түүнчлэн дараагийн уулзалтаар Монголын Хүүхдийн ордон-2 төслийн эцсийн шийдвэрүүдийг хэлэлцэн баталгаажуулахаар тохиролцлоо.



Comments