Хүүхдийн марафон 2026 арга хэмжээний дүгнэх уулзалт боллоо
- Jun 29
- 2 min read

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос “Хүүхэд бүр ялагч-Хүүхэд бүр хамгаалагч” Хүүхдийн марафон 2026 арга хэмжээг дүгнэх уулзалт боллоо. Энэ жилийн Хүүхдийн марафон 2026 арга хэмжээг төрийн, хувийн хэвшлийн, олон улсын төрийн бус байгууллага буюу нийт 13 байгууллага хамтран амжилттай зохион байгуулав. Хүүхдийн эрхийн чиглэлээр дагнан ажилладаг Child.mn/Хүүхэд.мн хэвлэл мэдээллийн байгууллагын хувьд тус арга хэмжээнд хоёр дахь жилдээ хамтран зохион байгуулагчаар ажиллалаа.

2026 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болсон энэ удаагийн арга хэмжээнд 4215 хүүхэд бүртгүүлснээс 2000 гаруй хүүхэд оролцлоо. Нийт 6 насны ангилалд гүйж, хүүхэд бүр батламж авсан байна.
Хүүхдийн марафон 2026 арга хэмжээг:
Марафон
Урлагийн арга хэмжээ
Задгай талбайн арга хэмжээ гэсэн 3 үндсэн үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулав.
Марафонд оролцсон хүүхдийн насны ангилал, тоо
500 метр | 1 км | 1.5 км | |||
6-7 нас | 8-9 нас | 10-11 нас | 12-13 нас | 14-15 нас | 16-17 нас |
Цахимаар бүртгүүлсэн хүүхэд | |||||
423 | 465 | 839 | 1092 | 860 | 494 |
Оролцсон хүүхэд | |||||
310 | 308 | 375 | 485 | 368 | 158 |
39 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бүртгүүлснээс сонсголын бэрхшээлтэй 8, харааны бэрхшээлтэй 20, тулгуур эрхтний бэрхшээлтэй 6 хүүхэд байна. Үүнээс харааны бэрхшээлтэй 1, тулгуур эрхтний бэрхшээлтэй 1 хүүхэд марафонд оролцлоо.
“Хүүхэд бүр ялагч-Хүүхэд бүр хамгаалагч”, “Хүүхдийн марафон-2026” арга хэмжээ өргөжин урлаг соёлын арга хэмжээнүүдийг давхар зохион байгуулсан.
“Нөхөрлөөрэй” дуу Adventures of LEO’S WORLD 3D Animation
Жүжигчин, дуучин Ц.Мичидмаа “Not my crush” дуу, “Lovemble” дуу
Сүлд чуулгын уран бүтээлчийн дуу
Хүүхэлдэйн театр “Гүүд нейборс”
Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборын багш нарын хөгжөөнт үзүүлбэр
На-Ча студийн уран нугараачид
Цахим орчны хүүхдийн аюулгүй байдлыг мэдлэг Асуулт хариултын тэмцээн
The Open Mic Mongolia арга хэмжээ
“Ярьдаг футболк-2026” арга хэмжээ
Нийт 240 хүүхэд хүслийн хайрцагт зургаар болон бичгээр хүсэл мөрөөдлөө бичиж илгээжээ. Нийтлэг байдлаар дараах зүйлсийг хамгийн их бичсэн байна. Үүнд:
Эрүүл, аюулгүй, утаа болон орчны бохирдолгүй орчинд амьдрах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн;
Гэр бүл, сургууль, нийгмийн орчинд аливаа дарамт, хүчирхийллээс ангид, аюулгүй байх хэрэгцээ шаардлага өндөр байгааг онцолсон;
Насанд хүрэгчид, ялангуяа эцэг эх, асран хамгаалагчид архи, тамхины хэрэглээгээ бууруулж, хүүхдэд зөв үлгэр дуурайлал үзүүлэх шаардлагатай талаар санал гаргасан;
Хүүхдийн үзэл бодлыг сонсож, хүндэтгэх, шийдвэр гаргах үйл явцад оролцуулах хэрэгцээ байгааг тэмдэглэсэн;
Эцэг эх, асран хамгаалагчдын хайр халамж, дэмжлэг, анхаарал халамжийг илүү ихээр мэдрэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Энэ жилийн хувьд Хүүхдийн марафон 2026 арга хэмжээг Улаанбаатар хотоос гадна нийт 17 аймагт зохион байгуулж, 14,753 хүүхэд оролцлоо.



Comments