Хүүхдийн зураг ашиглан зохиомол хандивын аян өрнүүлж, “Пүрэв” нэртэй дансаар иргэдээс мөнгө авч байна
- child.mn
- Apr 11
- 2 min read

Ерөнхий агуулга
М.Х.Мөнхшүр Мөнхшүр нэртэй хаягаас хандив цуглуулж буй пост нийтэлжээ
Баримт шалгалтын үр дүн
Интернэт орчнид байршсан хүүхдүүдийн зургийг ашиглан зохиомлоор хандивын аян явуулж, бусдаас мөнгө авч байна. Мөн бусад хандивын аяны мэдээллийг цааш түгээхдээ дансыг өөрчилж түгээжээ.
2025 оны 03 дугаар сарын 13 нд М.Х.Мөнхшүр Мөнхшүр нэртэй хаягаас тархины хөшүүн дөрвөл, саа саажилт гэсэн оноштой хүүд хандив цуглуулж буй пост нийтэлжээ. Тус постод Хаан банкны Пүрэв гэх данс эзэмшигчтэй 5312581213 дансны дугаарыг оруулжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Uurtsaikh Tsogoo хаягт хандивын аяныг далимдуулж өөр хүний данс руу хандив цуглуулж буй тухай сэрэмжлүүлсэн постын 2025 оны 04 дүгээр сарын 03-нд оруулжээ. Тус сэрэмжлүүлсэн постод оруулсан screenshot-д “Хандивт нэгдэцгээе” гэх хаягаас шинэ үсгийн багш Б.Гарьдын эхнэр Ц.Үүрцайх хэмээн тодотгон бичсэн боловч Пүрэв гэх өөр дансыг оруулсан байна.

Facebook-ээс “Пүрэв”, “5312581213” гэх түлхүүр үгээр хайхад 2 өөр хандивын пост илэрцээр гарч ирлээ. Тухайлбал,М.Х.Мөнхшүр Мөнхшүр хаягаас энэ оны 03 дугаар сарын 13-нд хаягаас “тархины хөшүүн дөрвөл, саа саажилт” гэсэн оноштой хүүд зориулж хандив хүссэн пост оруулжээ. Уг постод эмчилгээний зардал ойролцоогоор 200 сая төгрөг гэж оруулсан байна. Харин нийтэлсэн зургийг Google Lens хайлтын системээр хайхад 2024 оны 9 дүгээр сарын 18-нд Reddit платформд нийтлэгдсэн ба 2025 оноос Facebook-д хандивын аяны зураг болгон ашигласан илэрцүүд гарч ирлээ.

М.Х.Мөнхшүр Мөнхшүр хаягаас 2024 оны 11 дүгээр сарын 05-нд өөр зураг ашиглан “зүрхний төрөлхийн гажиг том судаснуудын солиболцсон буруу байрлал, уушгины артерийн нарийсал” гэх оноштой хүүд зориулан 100 төгрөгийн хандив хүссэн пост нийтэлжээ. Уг постод оруулсан зургийг Google Lens хайлтын системээр хайхад 2024 оны 04 дүгээр сарын 12-нд учрал.Б гэх хаягаас ижил агуулгатайгаар нийтэлж байжээ. Мөн доорх зурагт Google Lens хайлтын системийн идэрцэд хүү П.Азбилэг гэж оруулсан постны эхлэл харагдаж байна. Үүнээс харахад бусдын зургийг ашиглан, өөр өөр нэр, онош бичиж зохиомлоор хандивын аян үүсгэн мөнгө залилж байна.

Интернэт орчнид байршсан хүүхдүүдийн зургийг ашиглан зохиомлоор хандивын аян явуулж, бусдаас мөнгө авч байна. Мөн бусад хандивын аяны мэдээллийг цааш түгээхдээ дансыг өөрчилж түгээжээ.
Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.
댓글