top of page

"Хүүхдийн баярын бэлэгний мөнгийг нь олуулах гээд өндөг заруулчихлаа"

Хүүхдийн баяр болохоос хэдхэн хоногийн өмнө дүүргийн мэргэжилтэн шалгалтаар явж байхдаа өндөг зарж буй бага насны хоёр хүүхдийг илрүүлжээ. Улмаар хүүхдүүдийг хүргэхээр гэрт нь ороход ээж, эмээ хоёр нь хэвтэж байсан гэнэ.

Мэргэжилтэн: Яагаад насанд хүрээгүй хүүхдээр ажил хийлгэж байгаа юм бэ? Болохгүй шүү дээ!

Ээж, эмээ хоёр: Маргааш хүүхдийн баяр болно. Бэлэгний мөнгийг нь олуулах гэж байсан юм хэмээн хариулжээ. Энэ мэт Монгол улсад өнөөдрийн байдлаар 138 мянган хүүхэд ямар нэг байдлаар ажил хөдөлмөр хийж, хичээл хийх, хөгжих цагаа мөнгө олоход зарцуулж байгаа юм. Бүр ноцтой нь тэдний 58 мянга нь аюултай орчин нөхцөлтэй, эрсдэлтэй тоног төхөөрөмжтэй гэх мэт аюултай хөдөлмөр эрхлэж байна.


Хүүхдийн хөдөлмөр эрхлэлт ихэвчлэн далд хэлбэрт эсвэл олны нүдэнд харагдахаар ажил хийж байсан ч томчууд төдийлөн анзаарч, хүүхдийн эрх зөрчиж байна гэж холбогдох газарт нь мэдээлдэггүй. Тэгвэл хүүхдийн эрхийн байцаагч нар 2024 онд гэхэд 3586 ААНБ-ыг шалгаад, 40 зөрчил илрүүлжээ. Улмаар Зөрчлийн тухай хуулиар 14, Эрүүгийн хуулиар гурван хэргийг тус тус шийдвэрлэсэн байна.


Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газар 2024 онд 430 хүүхдийг илрүүлсэн байна. Эдгээр хүүхдүүдийн 80 гаруй хувь нь хөвгүүд байжээ.

Хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдийг ажиллаж буй салбараар нь ангилан үзвэл:

  • Хөдөө аж ахуйн салбарт – 70,8%

  • Худалдаа, үйлчилгээ – 19,7%

  • Барилгын салбарт – 5,7%

  • Уул уурхайн салбарт – 1,2%

  • Гэр ахуйн болон эрүүл мэндийн сувилгаа, үйлчилгээнд – 1,0%

  • Зочид буудалд – 0,8%

  • Ус хангамж, цэвэрлэх үйлдвэрт – 0,4%

  • Боловсруулах үйлдвэрт- 0,1% нь ажиллаж байжээ.


НҮБ-ын Хүүхдийн Сан болон Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагаас танилцуулсан Хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар тайланд хөвгүүд охидоос их хөдөлмөр эрхэлж байгаа боловч охид гэртээ хөвгүүдээс илүү их цагийг гэрийн ажил хийхэд зарцуулдаг гэдгийг онцолжээ. Үүнээс харахад дэлхий даяар охид, хөвгүүд боловсрол эзэмших цаг хугацаагаа гэрийн ажил эсвэл мөнгө олохоор хаа нэг газар ажил хийхэд зориулж байгаа юм. Улмаар хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүд сургууль завсардах магадлал нь 5-14 насанд 30 гаруй хувь болж нэмэгддэг байна.









Comentarios


bottom of page