2019-2024 оны хооронд нийт 1090 бүртгэлтэй хурдан морины уралдаан болж, 51 мянга гаруй хүүхэд оролцжээ. Улмаар 191 хүүхэд бэртэж, 21 хүүхэд нас барсан байна. Энэ бол зөвхөн бүртгэгдсэн албан ёсны тоон мэдээлэл юм. Харамсалтай нь энэ хугацаанд уралдаанч хүүхэд хохирсон тохиолдлыг Эрүүгийн хуулиар шийдвэрлэсэн 9 хэрэг байна. Хүүхэд бэртэж, амиа алдсан ч хамгаалалтын хувцас өмсгөөгүй уяачийг болгоомжгүй байдлаар хүний амь насыг хохироосон гэх үндэслэлээр "хөнгөн" ял оноожээ. Уралдааны явцад хүүхэд мориноос унавал бэртэх нь тодорхой байхад болгоомжгүй гэдэг үгээр хамгаалалтын хувцас, хэрэгслийг өмсгөхгүй байгаа үйлдлийг "илээд өнгөрч" байгаа нь харамсалтай. Дээр дурдсан заалтаар шийдвэрлэгдсэн хэргүүдийн талаар мэдээллийг товч хүргэе.




Эх сурвалж:
ГБХХХЕГ
コメント