“Хүний эрх хамгаалагч хүүхдүүд” чуулган болно
- May 15
- 1 min read

Монгол Улсад хүүхдийн оролцоо, хүний эрхийн боловсролыг нэмэгдүүлэх зорилготой “Хүний эрх хамгаалагч хүүхэд ” чуулган 5 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулагдана.
Чуулганы гол зорилго нь хүүхэд, өсвөр үеийнхэнд хүний эрхийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, өөрийн болон үе тэнгийнхнийхээ эрхийг хамгаалах чадвар, оролцоог дэмжих, хүний эрх хамгаалагч иргэд болгон төлөвшүүлэхэд чиглэж байгаа аж.
Энэхүү чуулганаар байгаль орчны эрх, хүүхдийн эрх ба жендэр, үе тэнгийн дээрэлхэлт, хүүхдийн оролцоо, зэрэг сэдвийг хэлэлцнэ.
Мөн энэ үеэр урлагийн мэндчилгээ, монгол бүжгийн үзүүлбэр, хүний эрх хамгаалагч хүүхдийн оролцооны талаар үндсэн илтгэл, зочин менторуудын илтгэл, туршлага хуваалцах уулзалт, хэлэлцүүлэг, асуудал ба шийдэл” graphic recording буюу комик зураглалын танилцуулга, урлагийн тоглолт зэрэг арга хэмжээнүүд болох юм. Түүнчлэн хүний эрх, хүүхдийн оролцоо, жендэрт суурилсан хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлт зэрэг асуудлаар салбарын мэргэжилтнүүд, зөвлөхүүд илтгэл хэлэлцүүлэхээр төлөвлөжээ.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс санаачлан, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ханнс Зайделийн Сангийн дэмжлэгтэйгээр монголын Сайн дурынхны төвтэй хамтран зохион байгуулж юм. Тэдний зүгээс хүүхэд, залуус болон эцэг эхчүүдийг хүрэлцэн ирж, хүний эрхийн боловсролын талаар мэдээлэл авч, хэлэлцүүлэгт идэвхтэй оролцохыг урилаа.
Чуулган2026 оны 5 дугаар сарын 16-нд 14 цагт ТВ5 телевизийн 10 давхар, “5 Event Hall”-д болно. Утас: 8901-7101



Comments