
Хүний эрхийн Үндэсний Комисс 2025 онд хүүхдийн эрхийн асуудлаар хийж хэрэгжүүлэх арга хэмжээ, хамтран ажиллах чиглэлийг танилцуулах уулзалтыг 2025 оны нэг дүгээр сарын 16-ны өдөр зохион байгууллаа.
Уулзалтад хүүхдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Хүүхдийг ивээх сан, Дэлхийн зөн Монгол, АНУ-ын Элчин сайдын яам, Кристина Ноблийн хүүхдийн сан, Гүүд Нэйборс, Эмнести Интернэшнл, Энхийг тайвныг цогцлоох хүрээлэн, Child.mn зэрэг төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагын төлөөлөл оролцож санал, мэдээлэл солилцлоо.
Комисс энэ онд насанд хүрээгүй хүний эсрэг үйлдэгдсэн бэлгийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн эрхийн хэрэгжилтийг судлах, гэр бүл, хүүхдийн эрхийн шүүх байгуулагдаж байгаатай холбоотой хүүхдийн эрхийн баримт бичгийн эмхэтгэл гаргаж, олон нийтэд түгээх, “Хүүхэд нэгдүгээрт”, “Хүүхдийн дээд эрх ашиг” зарчмыг таниулан сурталчлах, хүүхдүүдийн оролцоо бүхий “Хүүхдийн марафон”, “Хүний эрхийн түгээмэл Тунхаглал-Манай ангид” арга хэмжээг зохион байгуулах, хүүхдийн зуслангийн үйл ажиллагаанд нэгдсэн шалгалт хийх, хүүхэд үрчлэлтийн асуудалд хяналт шалгалт хийх зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөжээ.
Comments