top of page

ХЭҮК-оос хүүхдийн төлөө тууштай ажиллаж буй хүмүүсийг шагналаа


Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан хүүхдийн эрх, эрх чөлөөг хангах хамгаалах үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн зарим төлөөлөлд Хүний эрхийн Үндэсний Комиссын шагнал гардууллаа. /2025.05.13/


Шагналыг ХЭҮК-ын дарга Д.Сүнжид, Комиссын гишүүн Х.Мөнхзул, Ж.Хунан нар гардуулсан бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сайн дурын зөвлөх эцэг, эхээс эрх зүйн хөтөч болтлоо тууштай ажиллаж, тэдний гэр бүлийнхэнд сэтгэл зүй, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэр төртэйгөөр үзүүлж ирсэнд талархал илэрхийлж, хүүхдийн эрхийн тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэж, бодит үр дүн гаргахад Комисстой хамтран ажиллаж ирснийг онцлон тэмдэглэлээ.


“Хүний эрхийн төлөө” хүндэт тэмдэгээр

Монголын Аутизмын холбооны тэргүүн А.Амарбуян

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхчүүдийн холбооны Хан-Уул дүүрэг дэх салбарын эрх зүйн хөтөч Ч.Элбэгдорж нарыг


ХЭҮК-ын “Жуух бичиг”-ээр

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхчүүдийн холбооны Чингэлтэй дүүрэг дэх салбарын эрх зүйн хөтөч Ц.Уянга нарыг тус тус шагнасан.


“Хүний эрхийн төлөө” хүндэт тэмдэг нь хүний эрхийг хангах, хамгаалах, хөхиүлэн дэмжих үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан зүтгэлтэнд олгодог Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дээд шагнал юм.


Эх сурвалж: ХЭҮК

Comments


bottom of page