
Хэнтий аймаг 2025 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарлажээ. Энэ хүрээнд орон нутгаа бүсчлэн дөрвөн хэсэгт хувааж, Гэр бүлийн хөгжлийн цогц үйлчилгээний төвийг байгуулахаар төлөвлөсөн байна. Энэ жилийн хувьд Бор-Өндөр, Биндэр суманд үйлчилгээний төвийг байгуулах аж. Үйлчилгээний төвд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан мөн сэтгэлзүйч ажиллахаар орон тоог төлөвлөжээ.
Хэнтий аймаг нь сар бүрийн эхний өдрийг хүүхдээ сонсох өдөр болгож, 82 удаагийн уулзалт зохион байгуулж, 2500 хүүхдийг хүлээн авч, 200 гаруй хүүхэд захидал илгээжээ. Тус аймаг нь 79 мянга орчим хүн амтай бөгөөд нийт хүн амын 36,3 хувь хүүхдүүд юм.
Эх сурвалж: Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам
Comments