🦢 П.И.Чайковский "ХУНТ НУУР" бүжгэн жүжгийн үлгэр, домгоос сэдэвлэн бүтээсэн "ХУНТ НУУР" хүүхэлдэйн жүжиг нь 5-с дээш насны хүүхдүүдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон улсын хүүхэлдэйн театрын сор болсон бүтээлүүдийн нэг юм.
12 сарын 14, 15-нд 14:00 цагт
Насны ангилал: 6+
Тасалбарыг: https://puppet.mn/event/3034
Эрт цагт хар санаат шидтэн хорвоогийн хамгийн гоо үзэсгэлэнт охидыг хулгайлан өөрийн цайздаа хорьдог байжээ. Охидоо алдсан ээжүүдийн сэтгэлийн гуниг зовлонг үгээр илэрхийлэхийн аргагүй. Ийм зовлонд унасан нэгэн эх охиноо хайн явсаар хар шидтэний цайзыг олж ирээд охиноо суллахыг гуйн уйлан хайлан зогссоор... Энэ явдлыг мэдээд охидоо алдсан ээж, аавууд шидтэний цайзыг зорьсон боловч хаягдаж хоцорсон цайз, өмнө нь тогтсон нуур, хэсэг хун шувуудаас өөр юу ч байсангүй...
Зөвлөмж:
Хүүхдийнхээ нас, сэтгэхүйд тохирсон үзвэрийг сонгоорой.
Тоглолт эхлэхээс 30 минутын өмнө театрт ирж суудлаа эзэлсэн байх ёстой.
Үзвэрийн танхимд ус, ундаа, идэх зүйл оруулахгүй болохыг анхаарна уу.
Бага насны хүүхдийг харгалзан үзвэрийн танхимд орохдоо тусдаа тасалбар авч мөн тусдаа суудал эзэлнэ.
Санамж: Монгол Улсын Хүүхэлдэйн театрын тасалбар захиалгын төлбөр төрийн сангийн дансанд байршдаг, төлбөрийн буцаалт хийх, үзвэрийн цаг шилжүүлэх боломжгүй учир та сонголтоо зөв хийнэ үү.
УРЛАГИЙН ТАЙЗНААС ИРЭЭДҮЙН ГЭРЛИЙГ АСААЯ
Comments