
Тэгш оролцоо , хязгааргүй боломж уриатай Монголын хүүхдийн зөвлөл нь 2022 оны 7-р сарын 20-нд үндэсний хэмжээнд үүсгэн байгуулагдаж 21 аймаг, 9 дүүрэгт салбартайгаар хүүхдийн өөрөө удирдлагын дээд байгууллага болон үйл ажиллагаагаа явуулж байна. Хүүхэд бүрд тэгш оролцох, хязгааргүй боломж олгох зорилгоор Монголын хүүхдийн зөвлөл нээлттэй гишүүнчлэл зарлажээ.
Хүүхдийн зөвлөлийн гишүүн болсноор:
- Хүүхдийн хөгжил, оролцоог дэмжих, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээрх үйл ажиллагаанд үе тэнгийнхнээ төлөөлөл, дуу хоолой болон оролцох;
- Чадварлаг баг хамт олон, эерэг хүрээллийг бий болгон хамтдаа суралцаж, өсөж дэвших;
- Идэвх оролцоогоороо манлайлан, үндсэн гишүүн болох гэх мэт олон боломжууд таныг хүлээж байна…
Гишүүнээр элсэх алхмууд:
Алхам-1: Доорх холбоосоор нэвтрэн гишүүнчлэлийн маягтыг бөглөх
Алхам-2: 5-10 хоногийн дотор баталгаажуулах мэйл хүлээн авах
Алхам-3: Мэдээллийг цаг тухай бүрд нь авч, төлөвлөсөн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох.
Өргөдөл илгээх линк: https://docs.google.com/.../1FAIpQLScqpMFHPcj2aN.../viewform
Comments