top of page

Хиймэл оюун ухаанд суурилсан дээд боловсролын эко систем бүрдүүлнэ гэв

“Хиймэл оюунд суурилсан дээд боловсролын экосистемийг бүрдүүлэх нь” сэдэвт олон улсын уулзалт, хэлэлцүүлэг Монгол улсад анх удаа боллоо.


Монгол улсын хувьд боловсролын нөөцийн тэгш бус бус хуваарилалт, багшийн цахим ур чадвар тааруу байгаа зэрэг нь томоохон сорилт болсоор байна. Ялангуяа хиймэл оюун ухааныг сургалтад ашиглахад хүндрэлтэй буюу цахим технологийн хурдыг багш нар гүйцэхээргүй нөхцөл байдалд байгаа гэлээ. 


ШУТИС-ийн нээлттэй боловсролын төвийн ахлах мэргэжилтэн Доктор, Дэд профессор Д.Цэрэнчимэд “Хиймэл оюунд суурилсан дээд боловсролын экосистемийг бүрдүүлэх тухай хэлэлцүүлгийг Монгол оронд явуулснаар ЮНЕСКО-той хамтран хэрэгжүүлэх энэ төрлийн шинэ төсөл хөтөлбөрүүдийг санамж бичиг, гэрээ хэлэлцээрийн түвшинд авчрах зорилготой” гэв.


ШУТИС-ийн Доктор, Дэд профессор П.Намнан “Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль техник технологийн чиглэлээр тэргүүлэгч боловсролын байгууллагын хувьд хиймэл оюуныг дээд боловсролын сургалтад ашиглахад дэлхийн өндөр түвшний судлаач, шинжээчдийн санал бодлыг тусгасан хөгжүүлэлтийг монголдоо хийнэ” гэлээ.


Тус арга хэмжээг ЮНЕСКО-ийн Зүүн Азийн бүсийн төв, Монгол Улсын Боловсролын яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Монголын ЮНЕСКО-ийн үндэсний комисс, Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль (ШУТИС) болон ЮНЕСКО-ийн Дээд боловсролын инновацын олон улсын төв (UNESCO-ICHEI) хамтран “Хиймэл оюунд суурилсан дээд боловсролын эко системийг бүрдүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. 


Дэлхийн улс орнууд хиймэл оюуныг сургалтын хөтөлбөрт ашиглахдаа НҮБ, ЮНЕСКО-оос гаргасан бодлого, үйл ажиллагааг хэрхэн уялдуулах тухайг хэлэлцэж, нэгдмэл байдлаар зохион байгуулалтад орж, олон нийтэд үр дүнтэй мэдээлэл хүргэх, техниĸ, технологийн хэрэглээнээс гадна хувь хүний ёс зүй, харилцаа хандлага ямар байх тухай хиймэл оюунд суурилсан экосистемийг бүрдүүлэх суурь зарчимд тусгах асуудлыг нэгтгэн хэлэлцэж байгаагаараа ач холбогдолтой байна. 


Comments


bottom of page