top of page

ХГБХХЕГ: Наадмаар 1108 уралдаанч хүүхэд морь унаснаас 6 хүүхэд хөнгөн гэмтсэн

  • Jul 20
  • 1 min read

Улсын баяр наадмаар ХГБХХЕГ-ын алба хаагчид уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг ханган ажилласан билээ. Үүнтэй холбоотой тус байгууллагаас дараах тоон мэдээллийг гаргажээ. Нийт хурдан морины зургаан насны ангилалд 1,108 уралдаанч хүүхэд морь унаж уралджээ. Үүнээс 72 хүүхэд мориноос унасан. Улмаар зургаан хүүхэд хөнгөн гэмтэж, ГССҮТ-д хүргэгджээ. Харин хоёр хүүхэд сайн дураараа мориноос буужээ. Эмнэлгийн байгууллагын анхан шатны үзлэгээр бэртэл гэмтэл бүртгэгдээгүй учир хүүхдүүдийг ар гэрт нь хүлээлгэн өгчээ.


Comments


bottom of page