ХГБХХЕГ-аас наадмаар хүүхдийн аюулгүй байдлыг хангах талаар дүүргүүдийн удирдлагатай уулзлаа
- Jun 25
- 1 min read

Үндэсний их баяр наадам болох гэж буйтай холбогдуулан ХГБХХЕГ-аас өнөөдөр нийслэлийн 9 дүүргийн удирдлагатай уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар баяр наадмын үеэр хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах, хүүхэд хамгааллын үйлчилгээний бэлэн байдлыг сайжруулах, уралдаанч хүүхдийн хамгаалал, бүртгэлийн ажлыг эрчимжүүлэх асуудлыг хэлэлцлээ. Тухайлбал, хүүхэд хамгааллын асрын үйл ажиллагааг зохион байгуулах, уралдаанч хүүхдийн бүртгэл, хамгааллыг хууль, дүрэм, журмын хүрээнд хэрэгжүүлэх, бүртгэлийн байрны бэлтгэл ажлыг хангах талаар зөвлөмж өглөө.
Мөн наадмын үеэр хүүхдийн эрхийг хамгаалах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэхийн зэрэгцээ албан хаагчдын харилцаа, ёс зүйд анхаарч ажиллахыг онцолсон байна.
Түүнчлэн хүүхдийн зуслангийн үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийж, тайлан мэдээллийн чанарыг сайжруулах чиглэл өглөө. Энэ жил үйл ажиллагаа явуулж буй 71 хүүхдийн зуслангийн хяналт, шалгалтын дүнг нэгтгэн дүгнэж, хүүхдийн аюулгүй байдал, эрүүл ахуй, хамгааллын шаардлагын хэрэгжилтийг хугацаанд нь тайлагнан ажиллахаар болов.



Comments