top of page

ФОТО СУРВАЛЖИЛГА: ЕБС-ИЙН ДОТУУР БАЙРНЫ САЙН VS ДУНДАЖ ЖИШЭЭГ ХАРЬЦУУЛАВ 


“Дэлхийн Хүүхдийн Өдөр”-т зориулан гэрэл зургийн сурвалжлагч Д.Занданбатын ЕБС-ийн дотуур байрны орчин нөхцөл хүүхдэд ээлтэй байгаа эсэх талаар бэлтгэсэн фото сурвалжилгыг хүргэж байна. Ингэхдээ зөвхөн хүүхдийн эрх зөрчсөн асуудлыг онцгойлоогүй. Харин дотуур байранд хүүхэд амьдрах аятай, тухтай орчинг сайн жишигт нэрлэгдэхүйц тохижуулж болдог байхад нөгөө талд нөхцөл байдал эсрэгээрээ байгааг нэмэлт хачиргүйгээр зурагт буулгалаа. Улаанбаатар хотын алслагдсан дүүргийн хоёр сургуулийн дотуур байруудаар явж, сурвалжилгаа бэлтгэн, харьцуулсан байдлаар уншигч танд хүргэж байна. 

Улсын хэмжээнд 2024 оны байдлаар 42,900 гаруй хүүхэд сургуулийн дотуур байранд амьдарч байгаа судалгаа бий. Энэ хичээлийн жилд 31 мянга гаруй хүүхэд дотуур байранд амьдрах хүсэлт гаргажээ. Үүний 23 мянга гаруй нь малчин өрхийн хүүхэд. Нийт хүсэлт гаргасан хүүхдийн 749 нь дотуур байранд хамрагдаж чадаагүй байна. Энэ мэт дотуур байр шаардлагатай хүүхэд бүрд хүрэлцээгүй байна. Мөн хүсэлтээ өгөөд хамрагдсан нэг нь эрүүл, аюулгүй ээлтэй орчинд амьдарч чадахгүй байгаа нь насанд хүрэгчдийн зүгээс анхаарч, шийдвэрлэх ёстой асуудлуудын нэг билээ. 

Бидний зочилсон хоёр сургуулийн хувьд хоёулаа улсын төсвөөс санхүүждэг бөгөөд харьцуулан сурвалжлахад тэгш бус гараа, ялгаатай зүйл байхгүй юм. Тиймээс дараах зургаан асуудлыг хамгийн их анхаарах шаардлагатай зүйлс гэж үзлээ. 

Нэг. Охидын ариун цэвэр, угаалгын өрөөний аюулгүй байдал /шүршүүр хаалгатай vs хөшигтэй/


Хоёр. Орчны аюулгүй байдал хүүхдэд ээлтэй эсэх /3 давхрын шат хамгаалалттай vs хамгаалалтгүй/ 


Гурав. Хүртээмжтэй ариун цэврийн өрөө /хүүхдийн насанд тохирсон суултуур, угаалтуур/


Дөрөв.  Гал түймрийн үед хэрэглэх галын хортой, усны хоолой иж бүрэн vs галын хортой ч усны хоолой байхгүй  


Тав.  Тав тухтай амрах ор 


Зургаа. Хоёр, гурван давхрын цонх хүүхэд унахаас сэргийлсэн vs хүүхэд унах эрсдэлтэй 



0 comments

Commenti


bottom of page