Олон улсын циркчдийн хамтарсан “Дэлхийн цирк Монголд” тоглолт дөрөв хоногт 12 удаа тоглож, 30 мянга гаруй үзэгчид хүрээд байна.
Уг тоглолтыг үзэхээр орон нутгаас гэр бүлээрээ зорин ирж буй үзэгчид олон байлаа. Тоглолтын талаар рийл сурвалжилгыг доорх линкээр үзнэ үү.
Америк, Герман, Унгар, Хятад, Орос, Монгол гээд олон орны уран бүтээлчид хамтран амралтын өдрүүдэд хүүхэд багачуудыг циркийн урлагийн гайхамшгаар аялуулж, тоглолт үзэхээр ирсэн гэр бүлүүдэд аз жаргалтай дурсамжийг бүтээж өгсөөр байна. Тус тоглолтоос child.mn сайтын гэрэл зурагчин Д.Занданбатын фото сурвалжилгын ээлжит дугаарыг бэлтгэн хүргэж байна.
Comments