top of page

Улсын хэмжээнд 183 хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтны сул орон тоо байна


Монгол Улсын Засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 237 дугаар тогтоолоор Хүүхэд хамгааллын тухай хуулийн (шинэчилсэн найруулга) хэрэгжилтийг хангах хүрээнд сум, хороонд ажиллах Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтны орон тоог тогтоох шалгуур үзүүлэлт, аргачлалыг баталсан.


Энэ хүрээнд улсын хэмжээнд 833 хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллахаар шийдвэрлэсэн байдаг.


Салбарын хэмжээнд 2025 оны гуравдугаар сарын 19-ний өдрийн байдлаар 650 хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан сонгон шалгаруулалтад тэнцэж, томилогджээ.


Өөрөөр хэлбэл өнөөдрийн байдлаар 183 хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтны сул орон тоо байгаа юм. Хэрвээ та энэ орон тоонд ажиллах сонирхолтой байгаа бол дүүрэг бүрийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсийн цахим хуудсаар орж, мэдээллийг аваарай.

コメント


bottom of page