top of page

Улаанбурхан өвчний 14 дэх тохиолдол лабораториор батлагдлаа


Халдварт өвчин судлалын үндэний төвөөс улаанбурхан өвчний талаар мэдээллээ. Улаанбурхан өвчнөөр өвдсөн гурван хүүхэд нь сургуулийн насны хүүхдүүд байгаа юм.


Улаанбурханны тохиолдлууд батлагдаж байгаатай холбогдуулан мэргэжлий байгууллагаас эцэг эх, асран хамгаалагч нарт хандан дараах зөвлөмжийг хүргэж байна. 


Эхлээд хүүхдийнхээ эрүүл мэндийн ягаан дэвтрээс улаан бурханы товлолт вакцинд бүрэн хамрагдсан эхэсийг нягталж харахыг санууллаа. Хэрэв таны хүүхэд товлолын дагуу улаанбурханы эсрэг вакцины хоёр тунд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулаарай.  




Улаанбурхан нь товлолт вакцинаар сэргийлэгддэг өвчин учраас хүүхдээ цаг тухай бүрд нь товлолт вакцинд хамруулаарай.


Хэрэв таны хүүхэд  халуурч, бие дээгүүр нь тууралт гарвал  ХӨСҮТ-ийн яаралтай тусламжийн тасагт хандаж болно.


Эх сурвалж: ХӨСҮТ

Comments


bottom of page