
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нэг сэжигтэй тохиолдлыг тусгаарлаж, оношилгоо эмчилгээнд хамруулж буй талаар мэдээллээ.
Тус иргэн нь нь улаанбурхан өвчин бүртгэгдэж байгаа улс орноор аялсан байна.
Дэлхий дахинд 2025 оны нэгдүгээр сарын байдлаар улаанбурхан өвчний 3,106 тохиолдол бүртгэгдэж, Монголчуудын их зорчдог Тайланд улсад 103 тохиолдол бүртгэгдэн дэгдэлт болж байгаа тул та бүхнийг гадаад улс оронд зорчихдоо улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдахыг зөвлөж байна.
Иргэд ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын кабинетад хандан вакцинд хамрагдах боломжтой.
Үндэсний товлолын дагуу улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг дархлаажуулалтад хамрагдах (9 сартай, 2 настай) хүүхдүүд өрхийн эрүүл мэндийн төв, сумын эрүүл мэндийн төвүүддээ хандан үнэ төлбөргүй хамрагдаарай.
Эх сурвалж: ХӨСҮТ
Comments