Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 51 боллоо
- child.mn
- Mar 17
- 1 min read
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр сүүлийн 24 цагт орон нутаг болон нийслэлд улаан бурхан өвчний 24 тохиолдол бүртгэгдлээ. Үүний 12 хоёр нь Улаанбаатарт, Дундговь аймагт 8, Өмнөговь аймагт 4 бүртгэгдсэн. Нийт улаанбурханы лабораториор батлагдсан 51 тохиолдол, сэжигтэй 11 тохиолдол бүртгэгдлээ.

Батлагдсан болон сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн аймгуудад шуурхай хариу арга хэмжээ авах багууд ажиллаж байгаа юм. Эдгээр багууд тандалт судалгаа хийх, мэргэжил арга зүйгээр хангаж байна.
Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэндийн ягаан дэвтрийг дахин шалгаж улаанбурханы эсрэг товлолд вакцинд бүрэн хамруулсан эсэхийг тодруулахыг эмч нар зөвлөж байна. Хэрэв товлолын дагуу улаанбурханы эсрэг вакцины 2 тунд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулах шаардлагатай юм.
Таны хүүхдэд халуурах, биен дээгүүр тууралт гарвал яаралтай нийслэлийн иргэд ХӨСҮТ-ийн яаралтай тусламжийн тасгийн 1, 2-р өрөөнд о очоорой. Орон нутгийнхан харъяа эрүүл мэндийн төвд хандах юм байна. Танд утсаар зөвлөгөө авах, асууж тодруулах зүйл гарвал 89016199, 75 103 100 утсанд хандана уу.
Эх сурвалж: ХӨСҮТ
Comments