top of page

Улаанбурханы талаар бүгдийг багцлав

Улаанбурхан өвчний халдвар авсан хамгийн бага насны хүүхэд нь дөнгөж 17 хоногтой нярай байна. Мөн тус өвчний улмаас нас барсан хүүхдийн тоо аль хэдийн 7 болжээ. Түүнчлэн 2015-2016 онд улаанбурханы дэгдэлтийн үед нас барсан хүмүүсийн дийлэнх хувь нь бага насны хүүхдүүд байжээ. Үүнээс энэ өвчин нялх, балчир хүүхдүүд ямар их аюултай болохыг харж болно.

Видеоны тайлбар: 🎤Эмч: Дархлаажуулалт хийхээр холбогдсон 10 гэр бүлийн 5-6 нь хүүхдэдээ тариулахгүй гэж татгалзаж байна. Энэ нь вакцины талаар худал, хуурамч мэдээлэлтэй л холбоотой байх. 📌Улс орон даяар улаанбурханы НӨХӨН ДАРХЛААЖУУЛАЛТ 10 сартайгаас 15 нас хүртэл, НЭМЭЛТ ДАРХЛААЖУУЛАЛТАД 6-8 сартай хүүхдүүдийг, САЙН ДУРЫН ДАРХЛААЖУУЛАЛТАД өвчлөх магадлалтай хүүхэдтэй ойр амьдардаг насанд хүрэгчдийг хамруулж байна. 

Улаанбурхантай холбоотой онцлох 10 мэдээллийг хүргэе.

Халдвар авсан хүний тоо 11,521 болсон. Нэн хүнд нэг, хүнд 33 хүн эмчлүүлж байна.


Нийт халдвар авсан хүүхдийн 70 хувь нь улаанбурханы эсрэг дархлаа тогтоох товлолт вакциндаа хамрагдаагүй.



9 сар, 2 настайдаа вакцинд хамрагдаж чадаагүй бол нөхөн дархлаажуулалтад 16 хүртэлх насны хүүхдүүд өрх, сумын ЭМТ-дөө хамрагдана.


Эцэг эхчүүд, нярай хүүхэдтэй ойр байдаг хүмүүс сайн дурын дархлаажуулалтад хамрагдах боломжтой.


Улаанбурханы вакцин хийлгэсэн эсэхээ эх хүүхдийн эрүүл мэндийн ягаан дэвтэр, И-Монгол системээс шалгана. Ягаан дэвтэрт бүртгэгдсэн хэр нь цахимд шивэгдээгүй бол шивүүлнэ.


Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын хавьтлаас улаанбурхнаар өвдөөгүй бол 72 цагийн дотор улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.


Улаанбурхан өвчний дархлаажуулалтыг харьяалал харгалзахгүйгээр бүх сум, дүүрэг, өрхийн эмнэлэгт үнэ төлбөргүй хийж байна.


Монгол улсад хэрэглэж буй улаанбурханы вакцин нь дэлхийн 190 гаруй улсад хэрэглэдэг.


Вакцин улаанбурханы халдвараас 97 хувь хамгаалдаг. Халдвар авсан тохиолдолд хүндрэх эрсдэл буурдаг.


Өрх, сум, тосгоны ЭМТ-үүд ажлын өдөр 21 цаг хүртэл, амралтын өдөр 10-18 цаг хүртэл дархлаажуулалт хийж байна. Мөн явуулын дархлаажуулалтыг гэрээр очиж хийж байна.


Видеоны тайлбар: Ийм л хүмүүс вакцины талаар худал мэдээлэл тараадаг байх нь ээ. Улаанбурханы талаар шүү. Заавал үзээрэй ⁉️‼️

Comments


bottom of page