
ХӨСҮТ-өөс цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийж, мэдээлэл өглөө. Сар шинийн өдрүүдэд улаанбурхан өвчний найман тохиолдол лабораториор батлагдсан байна. Халдвар авсан найман хүний хувьд 5 сартайгаас 38 насны хүмүүс байна. Эдгээрээс гурван тохиолдол нь 9 сар буюу тус өвчний эсрэг дархлаа тогтоох вакцин хийлгээгүй нярай хүүхдүүд, гурав нь таваас 14 насны өмнө нь мөн л вакцин тариулж байгаагүй хүүхдүүд байна. Халдвар авсан таван тохиолдлын хувьд Вьетнам улс руу аялсан байжээ.
Хүүхэд тань 2018 оноос хойш төрсөн бол И-Монголиагаас 9 сар, 2 настайдаа улаанбурхан, гахайн хавдар, улаанууд өвчний вакцинд хамрагдсан эсэхийг шалгах боломжтой.
Хэрвээ хамрагдаагүй бол ӨЭМТ, сумын ЭМТ-дөө хандан нөхөн хамрагдах боломжтой юм. Хүүхдийн 9 сартай уг вакцины 1-р тунг, 2 настай 2-р тунг хийдэг байна.
Comentarios