top of page

Улаанбурханаар өвдсөн 6 хүний биеийн байдал нэн хүнд байна

ХӨСҮТ-өөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл гаргалаа. Өнөөдрийн /2025 оны 6-р сарын 9/ байдлаар нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 6046 болжээ. Улаанбурхан өвчний улмаас нас барсан тохиолдол хоёр болсон байна.


Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 616 тохиолдлын биеийн байдал нь 142 нь хөнгөн, 430 нь дунд, 38 нь хүнд, зургаа нь нэн хүнд байна. Нийт өвчлөлийн 2665 нь 10-14 насны хүүхдүүд байна.


Улаанбурхан нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.


Лавлах утас: 72224444, 100





Comments


bottom of page