ТЦА-наас явган зорчигчдыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Ногоон гэрэл цагаан шугам” нөлөөллийн арга хэмжээг 2024 оны 10-р сарын 21-нээс 11-р сарын 22-ны хооронд зохион байгуулж байна.
2024 оны эхний 9 сарын байдлаар 21,485 зам тээврийн осол бүртгэгдсэнээс явган зорчигч холбогдсон 1525 осол бүртгэгджээ. Ослын улмаас 83 хүний амиа алдаж, 1445 хүн гэмтсэн байна.
Мөн унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцож байхдаа зам тээврийн осолд өртсөн тохиолдол 172 бүртгэгдэж, хоёр хүн амиа алдаж, 170 хүн гэмтжээ. Тиймээс "Ногоон гэрэл цагаан шугам" нөлөөллийн арга хэмжээг эхлүүлжээ. Арга хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллагууд, ерөнхий боловсролын сургуулиуд, багш эцэг эх, асран хамгаалагчид та бүхнийг хамтран оролцохыг уриаллаа.
Comments