top of page

ТВ9 телевиз 11-р сарын 6-наас  “Бяцхан хүмүүсийн том асуудлууд” нэвтрүүлгээ хүргэнэ


ТВ9 телевизийн 2024 оны шинэ контент “Бяцхан хүмүүсийн том асуудлууд” телевизийн зорилтод хөтөлбөр 11-р сарын зургаанаас долоо хоног бүрийн лхагва гарагт 20:30 цагаас гарч эхэлнэ.

“Зөвхөн томчуудад л асуудал байдаг гэж боддог юм биш биз... Бяцхан хүмүүст ч гэсэн том асуудал бий...”

Та уг нэвтрүүлгээс бяцхануудын ертөнцөд юу өгүүлэгдэж, тэдний ертөнцийг юу тайвшруулж тайтгаруулж, амттай, айдастай болгодог тухай мэргэжлийн сэтгэл зүйчээр тайлбарлуулсан жинхэнэ хүүхдийн ертөнцийг танин мэдэх боломжтой. Анхны хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх аргаа мэдэхгүй, айдастай, учраа олохгүй байгаа ээж, аав нар магадгүй ах эгч нар, сурган хүмүүжүүлэгчид та бүхний дэлгэцийн сурах бичиг нь энэ нэвтрүүлэг байх болно.

Нэвтрүүлэг нь +3, +5 настнуудын сэтгэл зүйн онцлог байдлыг тодоор харуулж, сэтгэл зүйн зөвлөгөөнд тулгуурлан тэдэнтэй хэрхэн харилцах, насны онцлогт нь тохируулан амьдрах орчинд нь сургах зэрэг олон талын мэдлэг, танин мэдэх боловсрол олгох зорилготой аж. Энэ хүрээнд “Little one´s Big challenges” буюу “Бяцхан хүмүүсийн том асуудлууд” анхны дугаараа олны хүртээл болгоход бэлэн болжээ. Тус нэвтрүүлэгт дан мэргэжлийн сэтгэлзүйч болон боловсрол судлаач, гэр бүл судлаач, туршлагатай багш нар оролцож буйгаараа онцлогтой.

Мөн ТВ9 телевизтэй хамтран Сингапур хөтөлбөртэй бяцхан лусын арслан хүүхдийн цэцэрлэг хамтран ажиллаж байна. Финланд улсын Олон улсын цэцэрлэгийн эрхлэгч, нийгмийн ажилтан Диди багш уригдан ирж, тус улсын сургуулийн өмнөх боловсролд тохирсон жишиг хөтөлбөрийг хэрэгжүүлэн бодит үр дүнг харуулсан олон цуврал дугаарыг бэлтгэжээ. Бага насны хүүхдийн эерэг хүмүүжил төлөвшлийг бий болгох, зөв дадал арга барилд эцэг эх асран хамгаалагч багш сурган хүмүүжүүлэгчдэд үлгэр дуурайлал жишиг болохуйц тус дэлгэцийн бүтээл нь цуврал бүрдээ тодорхой сэдвүүдийг хөндөж та бүхний гэр бүлийн уур амьсгалд эерэг үр дүн үзүүлэх таны дэлгэцийн сурах бичиг байх болно.

0 comments

Comments


bottom of page