top of page

Танилц: Их сургуулиудын босго оноо

  • Jun 29
  • 1 min read

2026-2027 оны хичээлийн жилийн их, дээд сургуулиудын босго оноог танилцуулж байна. Монгол Улсын Боловсролын сайдын 2026 оны хоёрдугаар сарын 6-ны өдрийн А/34 дүгээр тушаалаар Улаанбаатар хотын их сургууль 490, дээд сургууль 450, орон нутгийн их, дээд сургууль 430 байхаар тогтоожээ. Түүнчлэн их, дээд сургуулиуд өөрсдийн босго оноог мөн тогтоодог байна. 

Монгол Улсын Их Сургуулийн суурь болон дагалдах шалгалтын оноо МУИС-ийн Улаанбаатар дахь бүрэлдэхүүн сургуулийн хувьд тус бүр 490, орон нутгийн салбар сургуульд 430-аас багагүй байна. 

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн босго оноо мэргэжлээсээ хамааран 430-490 онооны хооронд байна. Суурь шалгалтыг 70, дагалдах шалгалтыг 30 хувиар, мөн ур чадварын шалгалтын оноог нэмж тооцох юм. 

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн босго оноо 410-490 юм. Мэргэжлээсээ шалтгаалан суурь болон дагалдах шалгалтын босго оноо адил эсвэл өөр байна. 

Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн Улаанбаатар дахь салбарын босго 450-490 бол орон нутгийн салбарын босго оноо 430 юм. 

Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн босго оноо 510-620 байна. 


Comments


bottom of page