Тайваний Хүүхдийн Сангаас тусламж үзүүлэх өрхүүдийг бүртгэж байна
- child.mn
- Apr 24
- 1 min read

Тайваний Хүүхэд Гэр Бүлийг дэмжих сангийн Монгол дахь төлөөлөгчийн газраас амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой айл өрхийн бүртгэлийн өргөдлийг авч байна. Тус хөтөлбөрт хамрагдах өрхийн хүүхдүүдийг тасралтгүй суралцах нөхцөлөөр хангах гол зорилготой аж. Түүнчлэн сонгогдсон өрхийн гишүүдэд хэрэгцээт дэмжлэгийг үзүүлж, амьдралын нөхцөлийг сайжруулна.
Тусламжид хамрагдах нөхцөл
14 болон 14-өөс доош насны 2 ба түүнээс дээш хүүхэдтэй
Өрх толгойлсон эцэг / эх
Эцэг эх хоёулаа эсвэл аль нэг нь хөдөлмөрийн чадвараа 75-аас дээш хувиар алдсан
Эцэг эх хоёулаа эсвэл аль нэг нь шүүхийн шийдвэрээр ял эдэлж байгаа өрх (үлдсэн хүмүүсих хугацаа нь таван жилээс дээш)
Хэрэв эцэг эх нь хоёулаа байгаа бол 4 болон 4-өөс дээг сургуулийн насны хүүхэдтэй өрх
Бүрдүүлэх үндсэн материал
Тайваний хүүхдийн санд өргөдөл бичин хорооны нийгмийн ажилтан, засаг даргаар цохуулсан байна.
Эцэг эх, асран хамгаалагчийн иргэний үнэмлэх
Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ
Бусад
Нэмэлт бүрдүүлэх материал
Нас барсны гэрчилгээ болон тэжээгчээ алдсаны тэтгэмжийн дэвтэр
Гэр бүл салсны гэрчилгээ эсвэл шүүхийн шийдвэр
Группийн дэвтэр, сунгалт хийгдсэн байна.
Ял эдэлж байгаа шүүхийн шийдвэр
Асран хамгаалагчаар тогтоосон шүүхийн шийдвэр
Өрх толгойлсон эцэг/эхийн тодорхойлолт (өрх толгойлсны тэтгэмж авдаг тодорхойлолт)
Хүүхдийн сургуулийн тодорхойлолт
Бусад
Бичиг баримтаа бүрдүүлэн өргөдлөө өөрийн хороо, дүүргийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээр дамжуулан өгнө. Тайваний Хүүхдийн Сан ирсэн өргөдлүүдтэй танилцан, гэрээр нь очиж нөхцөл байдлын үнэлгээ хийх ажээ. Үүний дараа тус өрхөд тусламж үзүүлэх эсэх шийдвэр гардаг байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.tfcf.org.mn/?page_id=2367 цахим хуудсаас аваарай.
Comments