top of page

СХД-т хөдөлмөр эрхлэж буй хүүхдүүдийг илрүүлэх арга хэмжээ зохион байгуулж байна


Сонгинохайрхан дүүргийн Хүүхэд, гэр бүл, хөгжил хамгааллын хэлтсээс "Хүүхэд хамгаалал 2025" нэгдүгээр улирлын нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байна.


СХД-ийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Байдраг болон тус хэлтсийн дарга Н.Хөхөөгийн баталсан удирдамжийн дагуу эцэг, эхийн хараа хяналт сул, хөдөлмөр эрхлэгч хүүхдүүдийг илрүүлэх, хариу үйлчилгээ үзүүлэх “Хүүхэд хамгаалал” 2025 I-р улирлын нэгдсэн арга хэмжээг 2025 оны хоёр дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тус дүүргийн Цагдаагийн газрын нэг, хоёр, гуравдугаар хэлтсийн хүүхдийн асуудал хариуцсан нийт найман алба хаагч, тус хэлтсийн зургаан албан хаагч, 43 хорооны хамтарсан багийн гишүүд нийт 186 албан хаагч хамтран аж ахуй нэгж байгууллагуудад хяналт шалгалтын ажлыг зохион байгуулан ажиллаж байна.


Эх сурвалж: СХД-ийн Хүүхэд, гэр бүл, хөгжил хамгааллын хэлтэс



Comments


bottom of page