top of page

СХД-т "Аав, охины болзоо, ээж, хүүгийн болзоо" арга хэмжээ боллоо


Сонгинохайрхан дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсээс "Аав, охины болзоо, ээж, хүүгийн болзоо" арга хэмжээг зохион байгууллаа.


Тус хэлтсээс эцэг, эхчүүдэд хүүхэд хүмүүжлийн талаар мэдлэг мэдээлэл өгөх, тэдний хоорондох эерэг харилцааг дэмжих, хамтын үнэ цэнийг бий болгох, хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоо, ач холбогдлыг таниулах, хүүхдийн идэвх оролцоог дэмжсэнээр өөртөө итгэх болон бусдад хандах эерэг хандлагад суралцаж, хамтдаа дурсамж бүтээх, хүүхдээ сонсох, харилцан ярилцах ойлголцох сэдлийг өгөх зорилгоор уг арга хэмжээг гурав дахь жилдээ зохион байгууллаа.


Энэ жилийн хувьд "Аав, охины болзоо, ээж, хүүгийн болзоо"-нд Сонгинохайрхан дүүргийн 43 хорооны иргэдийг хамруулахаар төлөвлөжээ.


Эх сурвалж: СХД-ийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хамгааллын хэлтэс





Comments


bottom of page