СХД-ийн 30-р хороонд барьж буй 640 хүүхдийн сургуулийн ажил 70 хувьд хүрчээ
- child.mn
- Jun 19
- 1 min read

СХД-ийн 30 дугаар хороонд 640 хүүхдийн сургуулийн барилга угсралтын ажил 70 хувьтай үргэлжилж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа сургуулийн барилга нь А, Б, В блок бүхий цутгамал төмөр бетонон араг бүтээцтэй, зоорьгүй 3 давхар байхаар төлөвлөгджээ. Барилгын төмөр бетон арагт бүтээц, гадна болон дотор ханын өрлөг шаврын ажил, гадна эрдэс хөвөн дулаалга болон метал фасадны ажлууд бүрэн дуусжээ.
Comments