top of page

СХД-ийн ХГБХХХ-ээс "Би асууна" нөлөөллийн аяныг дүүрэгтээ хэрэгжүүлж эхэллээ

  • Apr 16
  • 1 min read

Баянзүрх дүүргийн ХГБХХХ-ээс эхлүүлсэн "Би асууна" дуугаар дамжуулан үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх цахим нөлөөллийн ажлыг Сонгинохайрхан дүүргийн ХГБХХХ дүүрэгтээ хэрэгжүүлж эхэллээ. Улмаар аяны хүрээнд Сонгинохайрхан дүүргийн

сургуулиудын анги бүрийг хамруулж, сурагчдын мэдлэгийн үнэлгээг дууг сурахаас өмнө болон дууг сурсны дараа хийх бөгөөд, "Баярлалаа, уучлаарай" уулзалт, хэлэлцүүлгийг мөн зохион байгуулах аж. Ингэж уг дуугаар сурагчдад олгож буй үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх тус агуулгаа улам бататгахаар төлөвлөжээ.

Аяны хаалтын үеэр шилдэг анги хамт олныг шалгаруулж, 2026 оны долоодугаар сард ангиараа зусланд үнэ төлбөргүй амрах эрхийн бичгээр шагнана.

Сурагчид хөдөлгөөнт дууг сурч, хамтран дуулсан бичлэгээ олон нийтэд түгээх замаар дээрэлхэлтгүй орчныг уриалах бол эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан уулзалтыг зохион байгуулж, хүүхэдтэйгээ харилцах, дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө мэдээлэл хүргэн ажиллах ажээ. Аян 2026 оны 4 дүгээр сарын 13-наас тавдугаар сарын 8-ны өдөр хүртэл үргэлжилнэ.




Comments


bottom of page