top of page

Сурагчид орчны эрсдлийн үнэлгээгээ өөрсдөө гаргана

Гамшгийн эрсдэлийг бууруулах, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд бага болон дунд, ахлах ангийн сурагчдад эрсдэлийн үнэлгээний асуумжийг Боловсролын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран боловсруулжээ. Хүүхдүүд хичээлийн амралтаар орчны осолд өтрөх эрсдэл нь нэмэгддэг. Иймд урьдчилан сэргийлэх зорилгоор эрсдлийн үнэлгээг сургуулийн болон гэр бүлийн хэмжээнд хийх хэрэгцээ бий гэж мэргэжлийн байгууллагууд үзэж байна.



Сургууль болон гэр бүлийн хүрээнд эрсдлийг гаргах асуумжийг 7- 15 асуулттай байхаар боловсруулсан. Сургууль орчмын асуумж нь тийм, үгүй гэсэн хариултын сонголттой байгаа юм. Хэрэв хүүхдүүд “үгүй” гэж хариулсан бол томчууд тухайн асуудалд нухацтай хандаж эрсдэлт нөхцөлийг бууруулах алхам хийх хэрэгтэй.

 


Харин гэр бүлийн орчны гамшгийн эрсдэлийн үнэлгээний асуумж нь оноогоор тооцож хэр зэрэг байгааг тодорхойлох юм. Оноо бага байх тусам эрдсэл өндөртэй байх учраас эцэг эх асран хамгаалагчид хүүхдийнхээ хариултад анхаарал хандуулж, гэртээ урьдчилан сэргийлэх арга хэмжээг аваарай.  Шаардлагатай тохиолдолд холбогдох мэргэжлийн байгууллагад хандаж зөвлөгөө авч болох юм.

Comments


bottom of page