top of page

Сонсголын бэрхшээлтэй үзэгч, хүүхэд үзэх боломжтой "Аз жаргалтай ханхүү" жүжиг тоглоно


“Аз жаргалтай ханхүү” жүжиг нь харааны болон сонсголын бэрхшээлтэй үзэгч, хүүхэд багачууд үзэх боломжтой уран бүтээл юм.

Танилцуулга

"Аз жаргалтай ханхүү" жүжиг нь бяцхан үзэгчдэд хийсвэр өнгөц болон бодит үнэлэмжийн талаарх ойлголтыг өгнө. Аз жаргал гэж чухам юу юм бэ, тэр нь хаана байдаг юм бол, хэрхэн аз жаргалд хүрэх тухай өгүүлнэ. Голын эрэг дээр зуссан бяцхан хараацай өвөл болохоос өмнө дулаан орныг зорин нисэхээсээ өмнө зунжин дурласан зэгсийг хамт явахыг гуйна. Хараацай зэгсийг яагаад хамт явж чадахгүй байгаа тухайг бодолгүйгээр урамгүйхэн Египетийг зорин нисэж байгаагаар жүжиг эхэлнэ. Тэрээр замдаа нэгэн  хотод саатаж, Аз жаргалтай ханхүүгийн хөшөөтэй тааралдан ярилцаж түүнд тусалснаар өөрийнхөө жинхэнэ мөн чанарыг олж бусдыг аз жаргалтай болгож байгаа тухай гарна.

Зохиолч: Оскар Уайльд

Найруулагч: М.Ариунтуяа /СТА/

Зураач: С.Энх-Од

Дууны найруулагч: Э.Базарханд /СТА/

Гэрлийн найруулагч: Х.Камесхан

Тавигдсан огноо: 2022

Насны ангилал: 5+

Хэзээ:

2024.10.19 -ны бямба гараг 14:00 цагт

2024.10.26 -ны бямба гараг 14:00 цагт

2024.10.27 -ны ням гараг 14:00 цагт


"Алтан залаат азарган тахиа" хүүхдийн жүжиг

Танилцуулга

Ойн чөлөөнд муур, Хөөндий шувуу, Алтан залаат азарган тахиа гурав амьдран суудаг ажээ. Намар сэрүүн орж мод түлээгээ бэлтгэх цаг ирж муур Хөөндий найзаа дагуулан ой руу явах болжээ. Харин Алтан залаат азарган тахиаг гэрээ сайн сахиж байгаарай хаалгаа нээж, болохгүй шүү зальт үнэг чамайг идчихнэ шүү гэж захиад явжээ. Харин муур, Хөөндий хоёр ой руу явсан хойгуур зальт шар үнэг Алтан залаат азарган тахиаг пизза, кока кола, гар утасны тоглоомд бүр од болгоно хэмээн хуурна. Энэ бүгдэд хууртан үнэгний хоол болох шахсан Алтан залаатыг муур, Хөөндий хоёр найз нь авардаг.

Зохиолч: А.Н.Толстой

Найруулагч: М.Ариунтуяа

Зураач: Э. Бямбацэрэн

Дууны найруулагч: Э.Базарханд

Гэрлийн найруулагч: Х.Камесхан

Тавигдсан он: 2010 он

Насны ангилал: 5+

Жүжгийн төрөл: Хүүхдийн жүжиг

Хэзээ : 2024.10.19 -ний бямба гараг 11:00 цагт


0 comments

Comments


bottom of page