Сарын тэмдгийн эрүүл ахуйн дэлхийн өдөр тохиож байна
- May 28
- 1 min read

Өнөөдөр дэлхийн Сарын тэмдгийн эрүүл ахуйн өдөр тохиож байна. Сарын тэмдгийн мөчлөг дунджаар 28 хоног, сарын тэмдэг ихэвчлэн 5 хоног үргэлжилдэг учраас энэхүү бэлгэдлээр 5-р сарын 28-ныг Сарын тэмдгийн эрүүл ахуйн дэлхийн өдөр болгон тэмдэглэж иржээ.
Энэ өдөр Боловсролын яам, Боловсролын Ерөнхий Газар, НҮБ-ын Хүүхдийн Сангийн хамтран хэрэгжүүлсэн “Охидын булан”, “Охидын өрөө” санаачилгыг танилцуулж байна. Тус санаачилга нь охидод сарын тэмдэгт ээлтэй орчин бүрдүүлэх, яаралтай ариун цэврийн хэрэглэлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, мөн эрүүл мэнд, эрүүл ахуйн талаарх мэдлэг, мэдээллийг түгээх зорилготой юм.
Өнөөдрийн байдлаар “Охидын булан” 138 дотуур байр, 12 сургуульд байгуулагдаж, 6–12 дугаар ангийн 11,150 гаруй охинд бодит дэмжлэг үзүүлжээ.
Охидод ээлтэй орчин бүрдүүлцгээе!
Эх сурвалж: НҮБ-ын Хүүхдийн Сан



Comments