
Бид цахим орчинд идэвхтэй байж сошиал нөлөөлөл үүсгэхэд хувь нэмрээ оруулах үнэ цэнтэй сайн дурын ажилтан таныг хайж байна. Та подкаст хөтлөх, подкастын зохиол бичих сонирхолтой бол бидэнтэй холбогдоорой. Мөн подкаст продюсер хийх хүсэлтэй бол манай хамт олон таныг дэмжинэ. Постер, рийл бэлтгэх дур оснирхлыг нь ч дэмжинэ.
Нэмээд “Охидын подкаст”–ынхантай хамтарч охидыг чадавхжуулах, хувь хүний ур чадварын сургалт, уулзалтыг ч зохион байгуулж болно. Энэ мэтээр өөрийгөө хөгжүүлэх, шинэлэг ажлын туршлага хуримтлуулахад дээрх сайн дурын ажлууд танд тусална.
Мөн сайн дурын ажлын цаг тооцуулан сертификат авах боломжтой.
Бүртгүүлэх линк: https://forms.gle/4ETiiQQb1A5jhitF9
"Охидын подкаст" нь 2022 оны 9-р сараас эхэлсэн. Долоо хоног тутмын подкаст юм. Бид өсвөр насны охидыг хүчирхийлэлд өртөх, амиа хорлолтоос сэргийлсэн мэдлэг, мэдээлэл олгох зорилготой, мэргэжлийн эх сурвалжтай подкаст бэлтгэн хүргэдэг.
Comments