top of page

Ослоос амьд үлсэн хоёр хүүхдийн биеийн байдал хүнд байна



Цагдаагийн байгууллагад энэ оны гуравдугаар сарын 11-ний өдөр 19 цагийн орчим Төв аймаг Өндөрширээт сум "Талын-Уул гэх газарт автомашинууд мөргөлдөж, хүн нас барсан байна” гэсэн мэдээлэл бүртгэгджээ. Урьдчилсан байдлаар Төв аймгийн Өндөрширээт сумын нутаг дэвсгэрт байх Талын уул гэх газар буюу Улаанбаатар, Арвайхээр чиглэлийн авто замын 170 дахь км-н ойролцоо Toyota Hiace маркийн автомашины жолооч Э нь жолоодож яваад Улаанбаатар хотоос Завхан аймгийн чиглэлд зорчиж явсан Kia Grandbird маркийн том оврын автобустай мөргөлдөж, Toyota Hiace маркийн автомашинд зорчиж явсан 5 хүн, жолоочийн хамт нийт 6 хүн нас барч, 2 хүүхэд гэмтсэн ослыг Төв аймгийн цагдаагийн газар шалгаж байна.


Гэмтсэн хоёр хүүхдийн хувьд ГССҮТ-д хүргэгджээ. Хоёр хүүхэд биеийн байдал хүнд гэсэн оноштойгоор Эрчимт эмчилгээний тасаг эмчлүүлж байна.



Comentários


bottom of page