Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг 2027 онд хэрхэн зарцуулах саналыг иргэдээс авч эхэллээ

2027 онд Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээнд цахимаар санал авч эхэллээ. Санал авах хугацаа 2026 оны зургаа дугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Иргэн та дараах сувгуудаар цахимаар саналаа өгөх боломжтой. Үүнд:
www.onhs.mof.gov.mn цахим хуудасны баруун дээд буланд байрлах “санал өгөх” цэс
“ОНХС” аппликейшнийг гар утсандаа суулгаад цахим санал илгээх,
www.e-mongolia.mn цахим хуудасны “Үйлчилгээнүүд” цэсээс “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, арга хэмжээнд иргэдийн санал асуулга”
Е-Mongolia аппликейшн – “Үйлчилгээнүүд” цэсээс “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, арга хэмжээнд иргэдийн санал асуулга”
Иргэн та санал асуулгад хэдэн ч санал гаргаж болох бөгөөд саналаа зөвхөн нэг л удаа илгээх боломжтой гэдгийг анхаарна уу. Таны санал амьдрах орчинд тань тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд үнэтэй хувь нэмэр болох болно.
Эх сурвалж: НЗДТГ-ын ХМОНХХ



Comments