Нийгмийн ажилтан, хүүхдийн байгууллагын хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтнуудад зориулсан сургалт зарлагдлаа
- Apr 6
- 1 min read

Хүүхдийн эрхийн чиглэлд дагнан ажилладаг Child.mn/Хүүхэд.мн байгууллагаас хүүхдийн эрхийн мэдрэмжтэй мэдээ, мэдээлэл бэлтгэх, зураг, дүрс бичлэг хийхэд нийгмийн ажилтан, багш, хүүхдийн байгууллагын хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтнуудыг мэргэшүүлэх онлайн хөтөлбөр зарлалаа. Уг хөтөлбөр нь 3 долоо хоног үргэлжилнэ.
Хөтөлбөр 100,000 төгрөгийн төлбөртэй. Гурвуулаа болон түүнээс дээш хүн хамт бүртгүүлбэл 10 хувь хямдарна. Бүртгэх тоо хязгаартай.
Хөтөлбөр 3 долоо хоног буюу 7 хоног нэг удаа онлайнаар 3 цаг хичээллэнэ.
1-р долоо хоног - Хүүхдийн эрх ба мэдрэмжтэй мэдээлэх нь
- Хүүхдийн эрхийн шинэ тутам ойлголтууд
- Хүүхдийн талаар мэдээлэхдээ анхаарах зүйлс
- Рийл хийх зохиол бичих арга зүй
- Сошиал хуудсаа хүний, хүүхдийн эрхийн зөрчилгүйгээр хөгжүүлэх нь
2-р долоо хоног - Хүүхдийн зураг, дүрс, бичлэгийг хийж, нийтэд түгээх арга зүй
- Хүүхдийн зураг, дүрс, бичлэгт ашиглах зөвшөөрлийн хуудас
- Хүүхдийн зураг авах, бичлэг хийхэд анхаарах зүйлс
- Рийлээ эдитлэх аргууд
- Подкаст зохиол бичих нь
3-р долоо хоног - НА, багш, ХМА-ны зүгээс хэвлэл мэдээлэл, сэтгүүлчтэй хэрхэн харилцах вэ?
- Хийсэн ажлаа мэдээ болгон бичиж, олон нийтэд түгээх нь
- Хэвлэлийн хуралд хэрхэн бэлтгэх вэ?
- Хүүхэдтэй холбоотой хийж, хэрэгжүүлж буй ажлынхаа талаар хэвлэл мэдээлэлд хэрхэн ярих вэ?
- Гэнэтийн, яаралтай үед хэвлэлд ярилцлага өгөх арга зүй
Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/SfQMojhvbHj628FRA



Comments