
Швейцарын Холбооны Улсын Женев хотноо 2025 оны гуравдугаар сарын 10-11-ний өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүний эрхийн хорооны 143 дугаар хуралдаан болж байна. Тус хуралдаанаар “Нэгдсэн Үндэстний Байгууллагын Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт”-ын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын Засгийн газрын ээлжит долоодугаар илтгэлийг хэлэлцүүлэх юм.

Энэ удаагийн хурлаар хүүхдэд аюултай хөдөлмөр эрхлүүлэхтэй тэмцэх, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл, бэлгийн мөлжлөг зэрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хараа хяналтгүй хүүхдүүдийн нийгмийн хамгааллыг хангах зэрэг асуудлуудаар мэдээлэл өгч байна.

Илтгэлийг хэлэлцүүлж, хамгаалахтай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмараар ахлуулсан Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарыг төлөөлөн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайхан оролцож байна.
Эх сурвалж: ХГБХХЕГ
Comments