Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг сэтгүүлчдэд танилцуулж байна
- child.mn
- Mar 21
- 3 min read

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг
2024 оны сонгуулийн үйл ажиллагаа: Сонгох, сонгогдох эрх
Хүний эрх хамгаалагч: Өмгөөлөгч, сэтгүүлчдийн өнөөгийн нөхцөл
Хүний эрх ба Технологи
Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэл
Насанд хүрээгүй хүний бэлгийн эрх, эрх чөлөөний эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн хохирогчийн эрх
Шударгаар шүүлгэх эрхийн хэрэгжилт гэсэн бүлэг сэдвийн хүрээнд боловсруулж, УИХ-д өргөн барихаар төлөвлөн ажиллаж байна.
Энэ хүрээнд 24 дэх илтгэлийг хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд танилцуулах уулзалтыг яг одоо /2025.03.21/ зохион байгуулж байна.

Түүнчлэн сонгуулийн сурталчилгаа хийх хугацаа богино байгаа нь чөлөөтэй байх зарчмыг зөрчсөн, мөрийн хөтөлбөрийг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлэх хуулийн шаардлага нь олон үзэлд нийцэхгүй байгаа зэрэг асуудлыг хөндөв.
ХЭҮК нь “Өмгөөлөгч, сэтгүүлч хүний эрх хамгаалагчдын өнөөгийн нөхцөл байдал” судалгаанд 426 өмгөөлөгч, 424 сэтгүүлчийг хамруулан хийж, судалгааны дүнг энэхүү бүлэгт тусгасан юм.
Монгол Улсад 2025 оны 01 дүгээр сарын байдлаар нийт 3097 өмгөөлөгч өмгөөллийн туслалцаа үзүүлж байгаагаас 2238 нь мэргэжлийн үйл ажиллагааг идэвхтэй явуулж байна.
Өмгөөлөгч хүний эрх хамгаалагч байх эрх зүйн орчин бүрдсэн боловч Өмгөөллийн тухай хуульд заасан өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх зүйн баталгааг процессын бусад хуульд ойлгомжтой баталгаажуулах, өмгөөлөгчийн бүрэн, үр дүнтэй, тэгш оролцоог хангах, мэргэжлийн үйл ажиллагааг бие даан эрхлэх баталгааг хангах шаардлагатай байна.
Судалгаанд хамрагдсан өмгөөлөгчдийн 7.3 хувь нь эрх огт хангагддаггүй, 22.5 хувь нь хангалтгүй, 27.9 хувь нь зарим талаар хангагдсан хэмээн хариулсан бол 28.6 хувь нь ерөнхий хангагдсан, 13.6 хувь нь хангалттай сайн хангагдсан хэмээн тус тус хариулжээ.

“Хил хязгааргүй сэтгүүлчид” олон улсын байгууллагаас жил бүр гаргадаг “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс”-ийн 2023 оны тайланд Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөө 70-аас бага оноотой буюу “асуудалтай” гэж дүгнэсэн бол 2024 онд Монгол Улсын хэвлэл мэдээллийн эрх чөлөөг 51.34 оноогоор “муу” гэж дүгнэгдсэн нь 180 орноос 109 дүгээрт эрэмбэлэгдлээ гэдэг мэдээллийг мөн өгөв.
Бүлгийн танилцуулгатай холбогдуулан сэтгүүлчид сонирхсон асуулт асууж, холбогдох санал, хүсэлтээ илэрхийлж байна.
24 дэх илтгэлийг танилцуулах арга хэмжээнд хэвлэл мэдээллийн 31 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан хамрагдаж байгаа бөгөөд арга хэмжээ үргэлжилж байна.
Comments