top of page

Маргааш 1000 сайн дурын ажилтны парад болно

Updated: Apr 7

Жил бүрийн дөрөвдүгээр сард дэлхий даяар хүмүүс сайн дураараа нийгмийн сайн сайхны төлөө, нийтэд тустай ажлыг өрнүүлж  “Volunteer open day” буюу “Сайн үйлстний өдөр” - ийг тэмдэглэдэг билээ.


Монголын сайн дурынхны төвөөс жил бүр уг өдрийг тохиолдуулан арга хэмжээ зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн хувьд өсвөр насныхны эрүүл амьдралын хэв маяг, зөв дадал зуршлыг түгээх нөлөөллийн өдөрлөг хийхээр төлөвлөжээ.

Уг өдөрлөг маргааш Сүхбаатарын талбайд өглөө 11 цагаас эхлэх аж.


Хэрэв та өсвөр насны хүүхэдтэй бол өдөрлөгөөс:

-Хүүхэдтэйгээ ярилцах арга барилд суралцах

-Өсвөр насны хүүхдийн биеийн хөгжилд ямар дасгал хөдөлгөөн хэрэгтэй зэрэг олон төрлийн амьдралд ойр зөвлөгөө мэдээллийг мэргэжлийн хүмүүсээс авах боломжтой юм.

 

Сайн дурын өдөрлөгийг дэлхийн 110 гаруй улсад зохион байгуулдаг бөгөөд маргаашийн арга хэмжээнд 1000 сайн дурын ажилтан оролцох юм.


“Сайн үйлстний өдөр” – ийн хөтөлбөр:



 

 

 

Comments


bottom of page